ХЯМД АЯЛАЛ СОНИРХОЖ БУЙ ХҮМҮҮСТ

Аяллын хугацаа

5 шөнө, 6 өдөр

Бүртгэл

Утас, мэйл, эсвэл пэйж хуудасаар

Аяллын үнэ

2.590.000₮+ тийз
Хүүхэд 2.250.000+тийз

Хөтөлбөр

1 өдөр: Улаанбаатар – Токио
Өглөө эрт Чингис хаан ОУ нисэх буудлаас хөөрч, 5 цагийн дараа Токио хотын Нарита нисэх буудалд бууна. Таны үнэтэй цагийг ашигтай байлгах үүднээс шууд хотын аяллаа эхлүүлж Токио цамхгаас /150м/ шөнийн Токиог харах болно. Үүний дараа оройн хоолоо идээд буудалдаа амарна. Оройн хоолтой.

2 өдөр: Токио – Фүжи уул – Токио
Энэ өдөр бид Японы бэлгэ тэмдэг болсон Фүжи уулын цогцолбор, Фүжи уул үзэсгэлэнтэй харагддаг аяллын цэгүүдээр аялах болно. Үүнд:
– Хунтай завиар нуураар аялах
– Аракураяама сэнгэн 5 давхар пагода
– Цэнгэг усны гайхамшиг Ошино Хаккай тосгон
– Халуун рашаан ороод Токио буцах
Өглөө өдрийн хоолтой.

3 өдөр: Токио хотын аялал Асакуса сүм
Жуулчдын хамгийн их зорин очдог газар Одайба арал – Эрх чөлөөний хөшөө, аварга том робот хөшөө, Солонгон гүүр Шоппинг хийх чөлөөт цаг Өглөөний цай, өдрийн хоолтой.

4 өдөр: Диснейн гайхамшигт ертөнц
Диснейланд бүтэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх Өглөөний цайтай.

5 өдөр: Чөлөөт өдөр
Энэ өдрийг шоппинг хийх, өөрийн үзэхийг хүссэн газраа үзэх, ах, дүү найз нөхөдтэйгээ уулзахад зориулж болно. Өглөөний цайтай

6 өдөр: Токио – Улаанбаатар
Өглөө буудлаа хүлээлгэн өгөөд Нарита ОУ нисэх буудал руу автобусаар хүргүүлнэ. Улаанбаатар руу буцах. Өглөөний цайтай.

Аяллын зардалд багтсан зүйлс:

🤝  Нарита тосох үдэх
🤝  Аяллын турш байрлах буудал
🤝  Өглөөний цай болон хөтөлбөрт орсон хоол
🤝  Фүжи уулын аялал
🤝  Хөтөлбөрт заасан үзвэр
🤝  Диснейландын өдрийн билет
🤝  Чөлөөт өдрөөс бусад өдрийн хөтөч
🤝  Тээврийн зардал Аяллын даатгал

Аяллын зардалд багтаагүй зүйлс

❌ Нислэгийн тийз
❌ Хөтөлбөрт заагүй хоол
❌ Чөлөөт өдрийн хөтөч тээвэр
❌ Нөхцөл сайжруулах зардал
❌ Болон бусад

Бусад аяллууд

МАНАЙ АЯЛАЛ

Фүжий уулын авиралт, аялал

Аяллын хугацаа: 5 шөнө 6 өдөр
Аялал үнэ: 4 сая 800 мянга төгрөг

Цааш нь…

Шинэ мэдээ, мэдээлэл

Япон улсад аялах гэж буй танд зориулсан зөвлөгөө

Япон улс нь аюулгүй, цэвэр, соёл өндөртэй орон боловчанх удаа зорих аялагчдад бэлтгэл дутуу бол[…]

Цахим виз мэдүүлгийн бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

Цахим виз мэдүүлгийн бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт