Арлын Япон орны үзэсгэлэнт ФҮЖИ ууланд хийх аялал
Аяллын хугацаа
5 шөнө 6 өдөр
Хүний тоо
Хүний тоо хязгаартай.
Бүртгэл
Утас, мэйл, эсвэл пэйж хуудасаар
Аяллын үнэ
4 сая 800 мянга төгрөг
Арлын Япон орны үзэсгэлэнт ФҮЖИ ууланд хийх аялал, авиралтандаа та бүхнийг урьж байна. Авиралт алхалт сонирохдог, өөртөө итгэлтэй хүн бүхэнд нээлттэй юм. Энэ аялал маань авиралттай тусгай сонирхолын аялал хэдий ч энгийн аялал жуулчлалын өртөг, маршрутаар аялаад ирэх боломжтойгоор онцлог юм.
Фүжи нь Японы хамгийн өндөр уул бөгөөд д.т.д 3776 метр, жилийн ихэнхэд цастай байдаг галт уул юм. Хамгийн сүүлд 1707 онд оргилж байжээ. Оргилдоо манай Хоргын тогоотой төстэй 200 метр гүн тогоотой. Орой дээрээ сүм бүхий байгууламжтай байгал эхийн бүтээсэн пирамид юм. Энэ уулыг зорин жилдээ манай улсын хүн амтай тэнцэхүйц хэмжээний жуулчид очдог байна.
Энэ ууланд гарсан Монгол хүн олон байдаг ч хаалттай, өвлийн цастай улиралд мэргэжлийн уулчдын адил мэдрэмжийг авч гарах боломж байна. Таныг Япон хэлтэй уулын хөтөч газарчлан авч явах тул та сэтгэл амар аялаж болно. Японд амьдарч байгаа Монголчууд болон Япончуудад нээлттэй бөгөөд Токиогоос нийлэн явж болно. Хүний тоо хязгаартай.
💡 АЯЛАГЧИЙН АНХААРАЛД
Манай аялал нь мэргэжлийн авиралтын хөтөч орчуулагчтай хэдий ч Фүжи уулын авиралт нь өндөр уулын аялал тул та дараах зүйлсийг урьдчилан анхаарна уу
Биеийн бэлтгэл: Фүжи уулын авиралт нь биеийн тодорхой ачаалал даах чадвар шаардах тул аялал эхлэхээс өмнө хөнгөн бэлтгэл хийхийг зөвлөж байна.
Цаг агаарын нөхцөл: Уулын цаг агаар урьдчилан тааварлах боломжгүй тул цаг агаараас шалтгаалж бид нэг “нөөц” өдөртэй байх болно. Үүнээс шалтгаалж аль нэг өдрийн хөтөлбөрт өөрчлөлт орох эсвэл цуцлагдах магадлалтай.
Оргилд гарах боломж: Аялагчийн биеийн байдал, бэлтгэлжилт хангалтгүй байх, эсвэл тухайн улсын засаг захиргаа, уулын удирдлагын газар болон байгаль хамгаалагчдын шийдвэрээр (аюулгүй байдлын үүднээс авиралтыг хаах гэх мэт) оргилд гарах боломжгүй болох тохиолдол гарч болзошгүй. Шийдвэр гаргалт: Аюулгүй байдлын үүднээс авиралтыг үргэлжлүүлэх эсэх эцсийн шийдвэрийг мэргэжлийн авиралтын хөтөч гаргах бөгөөд аялагч хөтчийн зааврыг дагах үүрэгтэй.
АЯЛЛЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР
ӨДӨР 1: ТОКИОД ИРЭХ – ФҮЖИ УУЛЫН БЭЛ РҮҮ ХӨДЛӨХ
Тосох: Нарита олон улсын нисэх буудлаас хөтөч тосон авч, Токио хотоор дамжин Фүжи уул руу хөдөлнө.
Амралт: Фүжи уулын ойролцоо байрлах манай компанийн хувийн байранд тухлан амарч, маргаашийн авиралтад бэлдэнэ.
🍽️ Хоол: Оройн хоолтой.
ӨДӨР 2: ФҮЖИ УУЛЫН АВИРАЛТ – ОРГИЛД ГАРАХ
Авиралт: Үүрээр Фүжи уул руу хөдөлнө. Хөнгөн ачаатайгаар мэргэжлийн хөтчийн зааварчилгааны дагуу авиралт эхэлнэ.
Оргил: Японы хамгийн өндөр цэг болох Фүжи уулын оргилд гарч, байгалийн сүр хүчийг мэдэрнэ. Алжаал тайлах: Оргилоос бууж ирээд халуун рашаанд (Tenen onsen) орж, биеийн алжаалаа тайлан амарна.
🍽️ Хоол: Өглөө, өдөр, орой.
ӨДӨР 3: ХАКОНЭ – ШОППИНГ – ТОКИО
Mishima Skywalk: Японы хамгийн урт явган хүний дүүжин гүүрээр гарч, Фүжи уул болон Сүрүга булангийн гайхалтай үзэмжийг тольдоно.
Аши нуур: Далайн дээрэмчдийн хөлөг онгоцоор 45 минут аялж, байгалийн сайхныг харна.
Овакүдани: Галт уулын идэвхтэй хөндийд зочилж, нэг идэхэд 7 жил насалдаг гэх “Хар өндөг”-ийг амтална.
Готэнба Аутлет: Дэлхийн алдартай брэндүүдийг хямдралтай үнээр авах шоппинг хийнэ.
Буцах: Орой нь Токио хот руу буцаж, будалдаа амарна.
ӨДӨР 4: ЭРТНИЙ ТОКИО БА ИРЭЭДҮЙН АРАЛ
Асакуса Сэнсожи: Токиогийн хамгийн эртний сүмээр зочилж, уламжлалт худалдааны гудамжаар зугаална.
Tokyo Sky Tree: Японы хамгийн өндөр цамхаг дээр гарч, Токио хотыг бүхэлд нь харна.
Одайба арал: Токиогийн буланд байрлах хиймэл арал дээрх “Аварга Гандам Робот”, “Эрх чөлөөний хөшөө” болон Ирээдүйн музейгээр зочилно.
ӨДӨР 5: ШИБҮЯА – ГИНЗА – ПАРЛАМЕНТЫН ОРДОН
Шибүяа: Дэлхийд алдартай Шибүяа уулзвар, үнэнч Хачико нохойн хөшөө болон “Shibuya Sky” дээрээс хотын панорамыг харна.
Гинза: Токиогийн хамгийн ганган, тансаг зэрэглэлийн дүүргээр алхана.
Тусгай хөтөлбөр: Японы Парламентын ордонтой танилцах тусгай зөвшөөрөлтэй аялал хийнэ.
ӨДӨР 6: АЯЛАЛ ӨНДӨРЛӨХ
Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэн өгч, Нарита нисэх буудал руу хүргүүлснээр бидний аялал өндөрлөнө.
ҮЗЭХ ЗҮЙЛСИЙН ОНЦЛОХ
Аши нуурын далайн дээрэмчдийн хөлөг онгоц
Галт уулын утаа бүхий Овакүдани хөндий (Нас уртасгагч хар өндөг)
Японы хамгийн урт явган дүүжин гүүр
Одайба арал (Аварга робот, Эрх чөлөөний хөшөө)
Асакуса Сэнсожи сүм & Скай Трий цамхаг
Шибүяа Скай & Гинза дүүрэг
Аяллын үнэд орсон зүйл
Тэнд байх хугацааны бүх тээврийн хэргэсэл
Хоноглох газар: Зочид буудал, Guest housе, байр, уулын отог
Хоол хүнс: Авиралтын хоол, өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
Хөтөч: Аяллын хөтөч, орчуулагч, авиралтын хөтөч
Даатгал: Аяллын даатгал
Аяллын үнэд ороогүй зүйлс
Авиралтыг багаж хэрэгсэл
Визны мөнгө
Нислэгийн тийз
Согтууруулах ундаа
Бусад хувийн хэрэглээний зүйлс
Бусад аяллууд
Манай аялал
ХЯМД АЯЛАЛ СОНИРХОЖ БУЙ ХҮМҮҮСТ
Аяллын хугацаа: 5 шөнө, 6 өдөр
Аялал үнэ: – 2.590.000₮+ тийз
Хүүхэд 2.250.000+тийз
Цааш нь…
Шинэ мэдээ мэдээлэл

Япон улсад аялах гэж буй танд зориулсан зөвлөгөө
Япон улс нь аюулгүй, цэвэр, соёл өндөртэй орон боловчанх удаа зорих[…]

Цахим виз мэдүүлгийн бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
Цахим виз мэдүүлгийн бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт












