Хирошима хүртэл

Аяллын хугацаа

7 шөнө 8 өдөр

Бүртгэл

Утас, мэйл, эсвэл пэйж хуудасаар

Аяллын үнэ

Аяллын Товч

• Японы хамгийн алдартай түүхэн, соёлын газруудаар аялуулна
• Японы соёлын баялаг, түүхэн дурсгал, жуулчдын хамгийн дуртай газруудыг үзнэ.
• Хол газар, өндөр зардалтай ч аль болох хямд байхаар маршрутаа судалж, төлөвлөсөн.
• Мэргэжлийн зурагчин хөтөчтэй тул таны дурсамжыг чанартай зургаар мөнхлөж үлдээнэ.

Хамгийн тохиромжтой үе

Монгол хүний хувьд Японд аялахад хамгийн тохиромжтой үе бол 10-5 сар байдаг. Гэхдээ намар 10-11 сар, мөн 3 сарын сүүлээс 4 сарын 20 хүртэл сакура дэлгэрэх цагаар хамгийн үзэсгэлэнтэй.

Хэр хугацаа зарцуулбал зүгээр вэ

Японд аялахад хэр хугацаа зарцуулах нь таны аяллын зорилго, сонирхол, төлөвлөгөөнөөс хамаарна. Гэсэн хэдий ч ерөнхийдөө Японы соёл, байгаль, түүхийг танилцахад 5-7 хоног богино хугацаандаа орно. Манай хөтөлбөрийг үзэх гадны аялал 14-21 хоног байдаг.

Хөтөлбөр

Өдөр 1:Нарита-Киото
• Чингис хаан ОУНБ-аас 08:55 цагт ниснэ ✈️.
• Наритагийн олон улсын нисэх буудалд 14:30 цагт бууна.
• Токио хот руу хүргүүлж оройн хоол идээд Токио экигээс Шинкансэн хөлөглөн Киото хот руу очиж зочид буудалдаа амарна. Оройн Киото хотыг бие даан үзэх боломжтой.
• . Хоол: Оройн хоол🍛

Өдөр 2: Киото
• Өглөөний цайны дараа Киото хотын аялал эхэлнэ.
• Эртлэн Араши уулын хулсан төгөл 🌴 руу явна—Японы гэрэл зургийн хамгийн гоё газруудын нэг. Хүн багатай байхыг эрмэлзэн эрт очно.
• Кинкаку-жи (Алтан сүм)-ийг үзнэ.
• Хоол идэж, дараа нь Японы уламжлалт цайны ёслолд оролцож, амттан хийж үзнэ.
• Хоол: Өглөөний цай, Үдийн хоол, Оройн хоол 🍛

Өдөр 3: Нара хот
• Өглөөний цайны дараа Нара муж руу аялна.
• Замдаа Киотод Фүшими инари ⛩-ын 1000 тори (сүмийн хаалга)—гадны жуулчдын хамгийн дуртай газруудын нэгээр зочилно.
• Үдийн хоол идээд Нара цэцэрлэгт хүрээлэнг үзнэ—Касуга уулын бэлд байрладаг, жилийн турш гайхамшигтай уур амьсгалтай газар. Олон зуун зэрлэг Япон буга 🦌 амьдардаг.
• Бугатай зураг авалт хийж, Тодайжи сүм, Касуга Тайша сүм үзнэ.
• Хорюү-жи сүм (Японы анхны Дэлхийн өв)-ийг зочилж, Нара гудамжаар алхана. Энэ өдөр их алхана. Орой Осака хотод очиж хонох болно. Хоол: Өглөөний цай, Үдийн хоол, Оройн хоол 🍛

Өдөр 4: Осака
• Шин Осакад буудалдаа ачаагаа хадгалуулж үлдээгэд Цүтэнкаку цамхаг руу явна. Шинэ сэкай хоолны гудамжаар алхаж үдийн цайтай.
• Абэно харукасу барилга—Японы хамгийн өндөр барилга руу явна. 300 метрийн өндрөөс Осака хотын бүрэн дүр төрхийг харах болно. 💯
• Алдарт Гүрико самбартай гудамж—Осакад ирсний батламж болдог газрыг үзнэ.
• 1583 оноос баригдаж эхэлсэн Осака цайз 🏯-ыг зочилно. Тойотоми, Токугавагийн эрин үеийн гуравдугаар цамхаг бөгөөд 1931 онд иргэдийн хандиваар сэргээн босгосон. Одоо түүхийн музей болж, Хидэёши Тойотоми, Осака цайзын түүхийн баялаг цуглуулгатай.
• Хоол: Өглөөний цай, Үдийн хоол, Оройн хоол 🍛

Өдөр 5:Осака -Хирошима
Өглөөний цайны дараа Шинкансэн 🚅 ашиглан Осака хотоос Хирошима руу аялна. Хирошима Энх тайвны дурсгалын цэцэрлэг, Атомын бөмбөгний дурсгалын барилгыг үзнэ—түүхийн гэрч, Дэлхийн өвд бүртгэгдсэн газар. Хирошима Энх тайвны музейд зочилж, хотын түүх, энх тайвны санааг судлана. Хирошима маягийн окономияки (savory pancake) гэх үдийн хоолтой 🍛 Өдрийн хоолны дараа Мияшима арал руу завьтай явж, Итсүкишима сүмийн “Хөвөгч Тори” ⛩-ыг үзнэ—Дэлхийн өвийн нэг. Хирошимад зочид буудалдаа бууж, оройн хоол иднэ. Хоол: Өглөөний цай, Үдийн хоол, Оройн хоол 🍛

Өдөр 6: Хирошимагoоc- Токио
• Өглөөний цайны дараа Шинкансэн 🚅 ашиглан Хирошимагоос Токио хот руу буцна.
• Шибүяа скай, нөгөө олон хүн гардаг уулзвар, Хачико нохойн хөшөө.
• Токио руу цахилгаан галт тэрэг 🚉 ашиглан хөдлөх бөгөөд Тоёосү дүүрэгт орж, teamLab Borderless дижитал урлагийн музейг үзнэ—дижитал орон зайн гайхамшигт аялал.
• Чөлөөт цагаар шоппинг хийж өнгөрүүлнэ.
• Хоол: Өглөөний цай, Оройн хоол 🍛

Өдөр 7: Токио
• Өглөөний цайны дараа Шоппинг чөлөөт өдөр
• Хоол: Өглөөний цайтай, Өдөр оройн хоол өөрсдөө 🍛

Өдөр 8: УБ руу
• Өглөөний цайны дараа ачаа бараагаа бэлтгэн буудлаа хүлээлгэн өгөөд Наритагийн олон улсын нисэх буудал руу шилжин ниснэ. 🛫

Аяллын зардалд багтсан

🤝 Хоол: Өглөөний цай
🤝 Автобус
🤝 Нарита-Токио-Нарита хүрэх зардал
🤝 Хөтөлбөрт заагдсан хоол
🤝 Хөтөлбөрт заагдсан үзвэр
🤝 Музей, соёлын туршлага
🤝 Зочид буудал
🤝 Япон хэлтэй хөтөч
🤝 Зурагчин
🤝 Аяллын даатгал

Аяллын зардалд багтаагүй

❌ Нислэгийн тийз
❌ Хөтөлбөрөөс гадуур хоол, үзвэр
❌ Бэлэг дурсгал
❌ Согтууруулах ундаа
❌ Визны хураамж
❌ Нөхцөл сайжруулах зардлууд

Бусад аялал

МАНАЙ АЯЛАЛ

Фүжи уулын авиралт, аялал

Аяллын хугацаа: 5 шөнө 6 өдөр
Аялал үнэ: 4 сая 800 мянга төгрөг

Цааш нь…

Манай АЯЛАЛ

ХЯМД АЯЛАЛ СОНИРХОЖ БУЙ ХҮМҮҮСТ

Аяллын хугацаа: 5 шөнө, 6 өдөр
Аялал үнэ: – 2.590.000₮+ тийз
Хүүхэд 2.250.000+тийз

Цааш нь…

Шинэ мэдээ, мэдээлэл

Япон улсад аялах гэж буй танд зориулсан зөвлөгөө

Япон улс нь аюулгүй, цэвэр, соёл өндөртэй орон боловчанх удаа зорих аялагчдад бэлтгэл дутуу бол[…]

Цахим виз мэдүүлгийн бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

Цахим виз мэдүүлгийн бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт