Түүхэн хотуудын аялал
Аяллын хугацаа
7 шөнө, 8 өдөр
Бүртгэл
Утас, мэйл, эсвэл пэйж хуудасаар
Аяллын үнэ
4.850.000₮
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР
ӨДӨР 1: УЛААНБААТАР – ТОКИО – ОСАКА
Нислэг: “Чингис хаан” ОУНБ-аас 08:55 цагт нисэж, Нарита нисэх буудалд 14:30 цагт бууна. Хилийн шалган гарч ирэхэд таныг хөтөч угтан авах болно. Ачаагаа аваад Токио хот руу автобусаар явна.
Шинкансэн аялал: Токио өртөөнөөс Шинэ Осака чиглэлд “Шинкансэн” хурдны галт тэргээр (2 цаг 15 мин) хөдөлнө.
Байршил: Киотод буугаад оройн хоолоо идээд буудалдаа бууж амарна.
ӨДӨР 2: ОСАКА – САМУРАЙН ТҮҮХ БА ОРЧИН ҮЕ
Осака цайз: 16-р зууны үеийн Самурайн түүхийг харуулсан сүрлэг цайз.
Цүтэнкаку цамхаг: Осака хотын бэлгэдэл болсон цамхаг. (Хүсвэл 60м урт гулсуураар гулгах боломжтой). Шинэ Сэкай: 20-р зууны эхэн үеийн уур амьсгалыг хадгалсан хоолны гудамжаар алхаж, үдийн хоол иднэ.
Дотонбори & Гүрико: Осакагийн алдарт неон гэрэлт гудамж, Гүрико самбарын өмнө зураг авхуулна.
Дижитал урлагийн музей: Технологи болон урлагийн гайхалтай хослол бүхий үзвэр.
Хоол: Өглөө, өдөр, орой
ӨДӨР 3: НАРА – ЯПОНЫ АНХНЫ НИЙСЛЭЛ (ДЭЛХИЙН ӨВ)
Нара парк: 1200 гаруй зэрлэг бугатай паркаар алхаж, зураг авхуулж, гараас хооллох боломжтой.
Тодайжи сүм: Дэлхийн Өв. Дэлхийн хамгийн том модон барилга ба 15 метр өндөр хүрэл Бурхан багшийн хөшөө.
Касуга Тайша сүм: Дэлхийн Өв. 3000 гаруй дэнлүү болон 1000 жил хүний гар хүрээгүй ариун ой.
Хорюү-жи сүм: Дэлхийн Өв. 1300 жилийн түүхтэй Дэлхий дээрх хамгийн эртний модон байгууламж.
Хоол: Өглөө, өдөр, орой
ӨДӨР 4: КИОТО – УЛАМЖЛАЛТ СОЁЛЫН ЗҮРХ (ДЭЛХИЙН ӨВ)
Арашияма: Алдарт хулсан төгөл дундуур зугаалж, гоо үзэсгэлэнг мэдэрнэ
Алтан сүм (Kinkaku-ji): Дэлхийн Өв. Цэвэр алтан ялтсаар бүрэгдсэн, нуурын мандалд тусах гайхамшигт сүм.
Цайны ёслол: Японы уламжлалт цай уух соёлтой танилцаж, өөрийн биеэр туршиж үзнэ.
Фүшими Инари: 10,000 гаруй улаан “Тори” хаалга бүхий шүтлэгийн газар.
Shopping: Киотогийн томоохон молл-оор шоппинг хийх.
Хоол: Өглөө, өдөр, орой
ӨДӨР 5: ХУУЧИН НИЙСЛЭЛЭЭС ФҮЖИ УУЛ РУУ
Аялал үргэлжлэх: Кёото хотоос Шинкансэнд сууж Токиод ирнэ. Цааш захиалгат унаагаар Фүжи уул руу хөдөлнө.
Аракура Яма Сэнгэн: Фүжи уулыг таван давхар суваргатай хамт харж болдог хамгийн алдартай цэг.
Ошино Хаккай: Фүжи уулын хайлсан цасны уснаас тогтсон найман тунгалаг цөөрөм бүхий тосгон.
Sunset: Фүжи уул болон нуурын мандалд нар жаргахыг харах цэг дээр очиж зураг авна.
Амралт: Орой нь Япон уламжлалт халуун рашаантай (Onsen) буудалд амарна.
Хоол: Өглөө, өдөр, орой
ӨДӨР 6: ФҮЖИ УУЛ – ХАКОНЭ – ТОКИО
Хаконэ аялал: Аши нуурт “Далайн дээрэмчдийн хөлөг онгоц”-оор аялна.
Овакүдани: Галт уулын идэвхтэй хөндийг үзэж, урт наслах шидтэй гэгддэг “Хар өндөг” иднэ.
Готэнба Аутлет: Дэлхийн алдартай брэндүүдийг нэг дороос авах шоппинг.
Хоол: Өглөө, орой
ӨДӨР 7: ТОКИО ХОТЫН АЯЛАЛ
Tokyo Sky Tree: Японы хамгийн өндөр байгууламж, хотыг 360 хэм дээрээс тольдоно.
Асакуса: Эртний Сэнсо-жи сүм болон Накамисэ худалдааны гудамж.
Чөлөөт цаг: Токио хотод өөрийн хүслээр зугаалж, шоппинг хийх боломж.
Хоол: Өглөө
ӨДӨР 8: ТОКИО – УЛААНБААТАР
Өглөөний цайны дараа ачаагаа бэлдээд Нарита нисэх буудал руу хөдөлнө. Улаанбаатар руу нисэж, дурсамж дүүрэн аяллаа өндөрлөнө.
АЯЛЛЫН ТАЛААРХ ЧУХАЛ САНАМЖ
Аяллын онцлог: Манай аялал нь “Энгийн бөгөөд хүртээмжтэй” төрөлд хамаарна. Бид тансаг зэрэглэлийн (Luxury) амлалт өгөхгүй, харин Японы бодит ахуй, түүх соёлыг хамгийн ойроос, боломжит бага зардлаар үзүүлэхийг зорьдог.
Зардалд багтсан: Машин түрээс, бензин, замын хураамж, зогсоолын төлбөр. Хөтөлбөрт заагдсан бүх хоол, зочид буудал. Шинкансэн болон үзвэрүүдийн тасалбар. Зураг япон хэлтэй Монгол хөтөч
Зардалд багтаагүй: Олон улсын нислэг, визний хураамж.
Бусад аялал
Шинэ мэдээ мэдээлэл

Япон улсад аялах гэж буй танд зориулсан зөвлөгөө
Япон улс нь аюулгүй, цэвэр, соёл өндөртэй орон боловчанх удаа зорих аялагчдад бэлтгэл дутуу бол[…]

Цахим виз мэдүүлгийн бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
Цахим виз мэдүүлгийн бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт






