Камакура

Камакура (Kamakura) бол Токиогоос 1 цаг орчим яваад хүрэх боломжтой, Японы түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн хот юм.
Энэ хот нь:
• Самурайн төр анх бий болсон газар
• Буддын шашин, бясалгалын төв
• Далайн эрэг + уул хосолсон байгаль
• Японы дундад зууны түүхийг ойлгох түлхүүр
Тиймээс Камакура нь Токио орчмын хамгийн алдартай өдрийн аялал-ын нэг юм.

Камакурагийн Их Будда
Японы хамгийн алдартай Буддагийн хөшөө Камакурагийн Их Будда бол 13-р зуунд бүтээгдсэн 13.35 м өндөр, олон зуун жил задгай агаарт оршиж ирсэн. Яагаад алдартай вэ гэвэл байгалийн гамшиг, дайныг давж үлдсэн тэвчээр, тайван байдлын бэлгэдэл Японы хамгийн их зураг авхуулдаг дурсгалуудын нэг.

Цуругaока Хачиман-гү
Самурайн шүтдэг ариун сүм бөгөөд Камакурагийн хамгийн чухал шинто сүм, самурайн хамгаалагч бурхан Хачиман-д зориулсан. Японы анхны самурайн засаглалыг бий болгосон хүн Минамото Ёритомо юм. Камакура шогунатын үндэслэгч.

Хасэ-дэра сүм
Энэрэл нигүүлслийн бурханд зориулсан сүм Каннон бурхан (энэрэл, нигүүлслийн бэлгэдэл) Энд эмэгтэйчүүд, гэр бүлүүдийн их очдог сүм. Яагаад заавал үзэх вэ?
• Далайн эрэг харагдах гайхамшигт байршил
• Хаврын цэцэг, намрын навчис маш үзэсгэлэнтэй
• Тайван, зөөлөн уур амьсгал
Сэтгэл амраахад хамгийн тохиромжтой газарт тооцдог

Комачи гудамж
Камакурагийн амьд уур амьсгал
• Камакурагийн хамгийн хөл хөдөлгөөнтэй гудамж
• Орон нутгийн амттан, дурсгалын зүйлс
Яагаад сонирхолтой вэ?
• Японы уламжлалт амттан
• Гудамжны жижиг дэлгүүрүүд
• Аяллын дурсамж авахад тохиромжтой

Камакурагийн далайн эрэг
Камакура нь:
• Далайд ойр
• Зун сэрүүхэн салхитай
• Самурайн хот + далайн байгаль хосолсон цөөн хотын нэг
Хотын чимээнээс гарч, байгальтай ойр амрах боломжтой.

Камакура өдрийн аялал хэрхэн явагддаг вэ?
Жишээ хөтөлбөр:
• Өглөө Токио → Камакура
• Их Будда
• Хасэ-дэра
• Цуругaока Хачиман-гү
• Комачи гудамж
• Орой Токио буцах 1 өдөрт багтдаг, ядраахгүй маршрут

ЯАГААД МОНГОЛ АЯЛАГЧИД КАМАКУРАГ ЗААВАЛ ҮЗЭХ ЁСТОЙ ВЭ?
• Самурайн түүхийг амьдрал дээрээс ойлгоно
• Буддын шашны гүн утгыг мэдэрнэ
• Далай + уул + хотыг нэг дор үзнэ
• Токио ойр, аялал хялбар

Японы үзэсгэлэнт газрууд

Японы байгаль бол улирал бүртээ өөр өөр өнгө төрхийг харуулдаг амьд уран зураг юм. Цаст Фүжи уул, сакура цэцгээр чимэглэсэн хавар, намрын улаан шаргал өнгө, Зуны гүн ногоон ой, тунгалаг хөх тэнгис гээд сэтгэлд тод, үзэмжтэй давтагдашгүй сайхан байгалтай билээ. Уул, ой, далай, рашаан ус нэгэн дор оршиж, тайвшрал, гоо сайхныг мэдрүүлдэг нь Японы байгалийн онцгой сэтгэл татам чанар юм. Та бүхнийг бидэнтэй хамт аялна гэдэгт итгэж байна.