Шинэ сэтгэгдэл

No comments to show.

Цахим виз мэдүүлгийн бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

  1. Гадаад паспорт (Энгийн паспорт)
  2. Declaration form (Маягт татаж авах цэснээс татаж авна уу.)
  3. Цээж зураг 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авхуулсан, цагаан дэвсгэртэй малгайгүй, нүдний шилгүй)
  4. Аялалын хөтөлбөр (Маягт татаж авах цэснээс татаж авна уу. Аялалын маршрут, байрлах газар, зочид буудлын нэр, хаяг, утасны дугаар зэргийг тодорхой дэлгэрэнгүй бичнэ үү.)
  5. Нислэгийн захиалгын хуудас
  6. Зочид буудлын захиалгын хуудас
  7. Виз мэдүүлэгчийн ажил байдлыг тодорхойлох бичиг баримт
    7.1 Ажлын газрын тодорхойлолт
    (Анхааруулга 1) Тухайн компани, байгууллагын нэр, хаяг, утасны дугаар бүхий албан бланкан дээр бичигдсэн байна. (Анхааруулга 2) Овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, ажилд орсон огноо, цалин зэргийг тодорхой тусгасан байна.
    7.2 Хувиараа бизнес эрхэлж байгаа бол тухайн үйл ажиллагааг тодорхойлох бичиг баримт (Гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, түрээсийн гэрээ)
    7.3 Нийгмийн даатгалын лавлагаа (сүүлийн 3 жил)
    7.4 Виз мэдүүлэгч нь компаний захирал бол (компани, байгууллага)-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, байгууллагын дүрмийн хуулбар болон эх хувь (төрийн өмчит байгууллага бол шаардахгүй)
    7.5 Оюутан, сурагч бол сургуулийн тодорхойлолт
    7.6 Тэтгэврийн насны хүн бол тэтгэврийн тодорхойлолт
  8. Виз мэдүүлэгч нь санхүүгийн чадамжаа илтгэх материал
    8.1 Виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны хуулга (сүүлийн 6 сарын хураангуй)
    8.2 Хэрэв виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хураангуй хуулга боломжгүй бол дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт болон дэлгэрэнгүй хуулга (сүүлийн 3 сар)
    (Анхааруулга 1) Банкны тодорхойлолт ба хуулга нь тамга тэмдэг болон QR
    кодтой байх ёстой. (Анхааруулга 2) Виз мэдүүлэхээс өмнө дансанд гэнэт их хэмжээний орлого хийх нь виз олгохоос татгалзах үндэслэлийн нэг болдог тул анхаарна уу. (Анхааруулга 3) Виз мэдүүлэгч нь өөрийн хүсэлтээр хоёр ба түүнээс дээш банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт болон хуулгыг бүрдүүлэн
    өгч болно. (Анхааруулга 4) Банк бус санхүүгийн байгууллагын тодорхойлолт, хуулга болон кредит картууд санхүүгийн баталгаа болохгүйг анхаарна уу.
  9. Хэрэв насанд хүрээгүй хүүхэд виз мэдүүлэх бол эцэг эхийн зөвшөөрлийн хуудас
  10. Хэрэв виз мэдүүлэгчийн Монгол дахь гэр бүл (эцэг эх, эхнэр нөхөр, ах дүү)
    эсвэл найз нь зардлыг хариуцах тохиолдолд:
    10.2Ажлын газрын тодорхойлолт (7-д заасны дагуу)
    10.2 Нийгмийн даатгалын тодорхойлолт (сүүлийн 3 жил)
    10.3 Зардал хариуцах хүний нэр дээрх дансны хуулга (сүүлийн 6 сарын хураангуй)
    10.4 Хэрэв дансны сүүлийн 6 сарын хураангуй хуулга боломжгүй бол дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт болон дэлгэрэнгүй хуулга (сүүлийн 3 сар)
    10.5 Хоорондын хамаарлыг батлах бичиг баримт (төрсний гэрчилгээ, төрөл садангийн лавлагаа зэрэг)

TAGS

CATEGORIES

Uncategorized

No responses yet

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *