
Японд аялах таны найдвартай түнш
Summit Travel нь Монгол аялагчдад зориулсан Япон улсын түүх, соёл, байгалийг хослуулсан аяллыг мэргэжлийн түвшинд зохион байгуулахаас гадна эмнэлгийн зуучлал, эмнэлгийн орчуулгын үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлдэг баг юм. Бид Япон улсад суурилан ажилладаг бөгөөд Монгол аялагчид болон өвчтөнүүдийн хэрэгцээ, сонирхол, боломжид нийцсэн ая тухтай, ойлгомжтой, аюулгүй аялал болон эрүүл мэндийн цогц үйлчилгээг санал болгодог.
Манай зорилго
Монгол аялагчдыг Японы: Монгол аялагчдыг Японы:
• Эртний түүх
• Өвөрмөц соёл
• Байгалийн үзэсгэлэн
• Орчин үеийн хотуудтай бодитоор, зөв дарааллаар, яарч сандралгүй, чанартайгаар танилцуулах.
Монгол эмчлүүлэгчдэд
Япон улсын дэвшилтэт эрүүл мэндийн үйлчилгээнд найдвартай, ойлгомжтойгоор холбогдох боломжийг бүрдүүлэх.
Бид Монгол өвчтөнүүдэд эрүүл мэндийн
дараах үйлчилгээг үзүүлнэ:
• Бүтэн биеийн оношлогоо (эрт илрүүлэг)
• Япон улсын эмнэлгүүдтэй зуучлах үйлчилгээ
• Эмнэлгийн мэргэжлийн орчуулга
• Бүх төрлийн нарийвчилсан шинжилгээ, оношлогоо
• Өөр эмнэлэгт шилжих, хоёрдогч онош авах
• Эмчилгээний явцын тайлбар, бичиг баримтын орчуулга
Өвчтөн бүрийн нөхцөл байдалд тохирсон аюулгүй, нууцлалтай, найдвартай үйлчилгээг үзүүлэхийг бид эрхэмлэдэг.


Яагаад Summit Travel гэж?
Олон жилийн бодит туршлага Summit Travel нь 2016 оноос хойш Япон улсыг зорих аяллуудыг зохион байгуулж ирсэн бөгөөд ялангуяа уулын авиралт, тусгай сонирхлын аяллуудыг мэргэжлийн түвшинд хийж ирсэн туршлагатай.
Эрүүл мэндийн салбар дахь баталгаатай үйл ажиллагаа
Манай баг Японы эмч нарын хамтран хэрэгжүүлсэн хүүхдийн зүрхийг хамгаалах, эмчлэх төслийг Монгол Улсад 25 жилийн турш амжилттай хэрэгжүүлсэн.
• 10,000 орчим хүүхдэд зүрхний нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоо
• 1,000 гаруй хүүхдэд зүрхний цоорхой бөглөх эмчилгээ
• Эмнэлгийн мэргэжлийн орчуулга, зохицуулалтын үйлчилгээ
Эдгээр үйлчилгээг Япон улсад суурилсан бодит баг тасралтгүй сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлж ирсэн туршлагатай.
• Монгол хэлтэй мэргэжлийн баг
• Монгол хэлтэй мэргэжлийн орчуулагч
• Япон ажилчид
• Туршлагатай хөтөч, зохицуулагч
• Монгол хүнд тохирсон үйлчилгээ
• Монгол аялагч, өвчтөнүүдийн соёл, ойлголт, хэрэгцээнд нийцсэн ойлгомжтой, хүн төвтэй, найдвартай үйлчилгээ санал болгодог.
Нэгдсэн цогц үйлчилгээ
• Аялал + эрүүл мэндийн үйлчилгээ нэг дор
• Аяллын төлөвлөлтөөс эхлээд эмчилгээний дараах дэмжлэг хүртэл
• Ил тод, итгэлтэй харилцаа
• Нууцлал, хариуцлага, ил тод байдлыг эрхэмлэсэн
• Хүн бүртэй итгэл дээр суурилсан урт хугацааны харилцаа
