Халим харах аялал-Амами Ошима

Аяллын хугацаа

6 шөнө 7 өдөр
12 сараас 3 сарын сүүл хүртэл зохион байгуулагдана

Бүртгэл

Утас, мэйл, эсвэл пэйж хуудасаар

Аяллын үнэ

1-р өдөр: Монголоос Япон руу нислэг, Наритад ирэлт
• Чингис Хааны Олон Улсын Нисэх Буудлаас хөөрнө: Улаанбаатараас Японы Нарита Олон Улсын Нисэх Буудал руу ниснэ.
• 14:30-д Наритад бууна: Нислэг амжилттай газардсаны дараа буудалд очиж бүртгүүлнэ.
• Орой хоолтой.

2-р өдөр: Амми Оошима руу нислэг, аралтай танилцах
• Өглөө 07:00: Нисэх Буудлаас Амми Оошима руу ниснэ.
• 09:30-д Амми Оошимад бууна: Арал дээр ирээд түрээсийн машин авч, аралын урд хэсэг рүү хөдөлнө.
• Өдрийн хоол: Орон нутгийн амттай хоол идэж, эрч хүчээ нөхнө.
• Каякын аялал: Мангровын ой шиг голын дундуур каяк (завь)-аар аялж, байгалийн үзэсгэлэнтэй танилцана.
• Буудалд ирнэ: Буудалдаа бүртгүүлж, тухлана.
• Оройн амралт: Далайн эргээр алхаж, нар жаргахыг харна. Зураг авалт хийж, чөлөөтэй амарна.
• Өглөө, өдрийн хоолтой

3-р өдөр: Халим харах далайн аялал
• Халим харах аялал: Өглөө эрт далайд гарч, зэрлэг халимуудыг хайн, тэдний гайхалтай үзэсгэлэнг үзнэ. (Халим байгалийн амьтан тул тэвчээртэй хайх хэрэгтэй!)
• Өдрийн хоол: Буцаж ирээд амттай хоол иднэ.
• Гар урлал: Өөрийн хүссэн загвараар “подвалк” (жижиг загвар эсвэл бэлэг дурсгалын зүйл) будаж, бүтээнэ.
• Буудал руу буцах: Орой буудалдаа ирж амарна.
• Өглөө, өдөр хоолтой.

4-р өдөр: Амми Оошимагаас Токио руу
• Өглөөний цай: Буудалдаа тухтай хооллоно.
• 10:35-д ниснэ: Амми Оошимагаас Нарита руу буцна.
• 13:00-д Наритад бууна: Ирээд Токио руу шууд хөдөлнө.
• Токиогийн үзэсгэлэн:
◦ Шибүяагийн алдартай уулзварыг үзэж, Хачикогийн хөшөөтэй зураг татуулна.
◦ Шибүяа Скай-д очиж, шөнийн Токиог 360°-ийн өнцгөөс тольдоно.
• Буудалд амрах: Орой буудалдаа ирж тухлана.
• Өглөө, өдөр, оройн хоолтой.

5-р өдөр: Точиги муж руу алдарт Никко руу аялна. Энэ өдөр Япон дахь хамгийн гоёмсог, нарийн сийлбэр, алтлаг чимэглэлтэй Никко Тошогү сүм, Нара үеэс эхтэй, Никкогийн буддын шашны төв Ринноужи хийд, поны гурван алдарт хүрхрээнүүдийн нэг, 97 метр өндөр Кэгон хүрхрээ, Нантаи уулын тогооноос үүссэн нуур, далайн түвшнээс 1,269 м өндөрт байрладаг Чүзэнжи нуур. 48 эргэлттэй Ирогуха (いろは坂) уулын зам, намрын навч үзэхэд хамгийн гоё газар. Зам дээрээс уул, нуурын үзэсгэлэнт байгаль харагддаг. Японы архитектур, шашин соёл, байгалийн гайхамшгийг нэг дор үзэх боломжтой. Эсвэл Фүжи уулын аяллыг сонголтоор хийх боломжтой.
• Өглөө, өдөр, оройн хоолтой.

6-р өдөр: Шоппинг хийх өдөр Энэ өдөр Токиогийн алдарт Сэнсожи сүм үзэх, Одайба арал дээр музей үзэх шоппинг хийх зэргээр өдрийг өнгөрүүлнэ. Багаас салж чөлөөтөй явах боломжтой.

7-р өдөр: Монгол руу буцах
• Өглөөний цай: Буудалдаа өглөөний хоолоо иднэ.
• Нарита руу буцах: Нисэх буудал руу хөдөлж, онгоцонд сууна.
• Аялал өндөрлөнө: Нарита Олон Улсын Нисэх Буудлаас ниссэнээр таны гайхалтай аялал дуусна.

Бусад аялал

МАНАЙ АЯЛАЛ

ХЯМД АЯЛАЛ СОНИРХОЖ БУЙ ХҮМҮҮСТ

Аяллын хугацаа: 5 шөнө, 6 өдөр
Аялал үнэ: – 2.590.000₮+ тийз
Хүүхэд 2.250.000+тийз

Цааш нь…

МАНАЙ АЯЛАЛ

Түүхэн хотуудын аялал

Аяллын хугацаа: 7 шөнө, 8 өдөр
Аялал үнэ: 

Цааш нь…

Шинэ мэдээ, мэдээлэл

Япон улсад аялах гэж буй танд зориулсан зөвлөгөө

Япон улс нь аюулгүй, цэвэр, соёл өндөртэй орон боловчанх удаа зорих аялагчдад бэлтгэл дутуу бол[…]

Цахим виз мэдүүлгийн бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

Цахим виз мэдүүлгийн бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт