Фүжи уулын авиралт, аялал

Аяллын хугацаа

5 шөнө 6 өдөр

Хүний тоо

Хүний тоо хязгаартай.

Бүртгэл

Утас, мэйл, эсвэл пэйж хуудасаар

Аяллын үнэ

4 сая 800 мянга төгрөг

Арлын Япон орны үзэсгэлэнт ФҮЖИ ууланд хийх аялал, авиралтандаа та бүхнийг урьж байна. Авиралт алхалт сонирохдог, өөртөө итгэлтэй хүн бүхэнд нээлттэй юм. Энэ аялал маань авиралттай тусгай сонирхолын аялал хэдий ч энгийн аялал жуулчлалын өртөг, маршрутаар аялаад ирэх боломжтойгоор онцлог юм.

Фүжи нь Японы хамгийн өндөр уул бөгөөд д.т.д 3776 метр, жилийн ихэнхэд цастай байдаг галт уул юм. Хамгийн сүүлд 1707 онд оргилж байжээ. Оргилдоо манай Хоргын тогоотой төстэй 200 метр гүн тогоотой. Орой дээрээ сүм бүхий байгууламжтай байгал эхийн бүтээсэн пирамид юм.

Энэ уулыг зорин жилдээ манай улсын хүн амтай тэнцэхүйц хэмжээний жуулчид очдог байна.

Энэ ууланд гарсан Монгол хүн олон байдаг ч хаалттай, өвлийн цастай улиралд мэргэжлийн уулчдын адил мэдрэмжийг авч гарах боломж байна. Таныг Япон хэлтэй уулын хөтөч газарчлан авч явах тул та сэтгэл амар аялаж болно. Японд амьдарч байгаа Монголчууд болон Япончуудад нээлттэй бөгөөд Токиогоос нийлэн явж болно. Хүний тоо хязгаартай.

Үзэх зүйлс

👉 Ашино нуур далайн дээрэмчдийн хөлөг онгоц
👉 Дүүжин тээвэр
👉 Нас уртасгагч хар өндөг
👉 Готэнба аутлет шопинг
👉 Халуун рашаан орох
👉 Японы хамгийн рут явган гүүр
👉 Одайба арал
👉 Эрх чөлөөний хөшөө, аварга робот
👉 Ирээдүйн музей
👉 Асакуса Сэнсожи сүм
👉 Скай трий цамхаг
👉 Шибуяа дүүрэг, Хачико нохойн хөшөө, Шибүяа уулзвар, Шибүяа скай.

Аяллын үнэд орсон зүйл

🤝 Тэнд байх хугацааны бүх тээврийн хэргэсэл
🤝  Хоноглох газар: Зочид буудал, Guest housе, байр, уулын отог
🤝  Хоол хүнс: Авиралтын хоол, өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
🤝  Хөтөч: Аяллын хөтөч, орчуулагч, авиралтын хөтөч
🤝  Даатгал: Аяллын даатгал

Аяллын үнэд ороогүй зүйлс

❌ Авиралтыг багаж хэрэгсэл
❌ Визны мөнгө
❌ Нислэгийн тийз
❌ Согтууруулах ундаа
❌ Бусад хувийн хэрэглээний зүйлс

Бусад аяллууд

Манай аялал

ХЯМД АЯЛАЛ СОНИРХОЖ БУЙ ХҮМҮҮСТ

Аяллын хугацаа: 5 шөнө, 6 өдөр
Аялал үнэ: – 2.590.000₮+ тийз
Хүүхэд 2.250.000+тийз

Цааш нь…

Шинэ мэдээ мэдээлэл

Япон улсад аялах гэж буй танд зориулсан зөвлөгөө

Япон улс нь аюулгүй, цэвэр, соёл өндөртэй орон боловчанх удаа зорих[…]

Цахим виз мэдүүлгийн бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

Цахим виз мэдүүлгийн бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт