Түүхэн хотуудын аялал
Аяллын хугацаа
7 шөнө, 8 өдөр
Бүртгэл
Утас, мэйл, эсвэл пэйж хуудасаар
Аяллын үнэ
Аяллын маршрут
Токио – Осака – Киото – Нара – Канагава – Фүжи уул – Токио хотын аялал
Онцлог
Гадны аялагчдын зорин очихыг хүсдэг Японы хамгийн алдартай аялал жуулчлалын газруудаар аялах аялал. /Өндөр настанд тохиромжгүй/
Бяцхан амлалт
Манай аялал жижиг сажиг зүйлсээр хөтөлбөрөө дүүргэхгүй, харин ч аль хэдийн дайраад өнгөрөх газруудыг тоочилгүйгээр Японы хамгийн үзэсгэлэнтэй, түүх соёлын дурсгалт газруудаар аялуулах болно.
Нэг дор бүгдийг
Аялал маань Японы том хотуудыг дамнан, хурдан галт тэрэг (шинкансэн) хөлөглөн, Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн түүхэн дурсгалт газрууд, жуулчдын хамгийн их очих дуртай жагсаалтын эхний аравт багтдаг үзвэрүүдээр зочилно.
Бусад аяллаас юугаараа ялгаатай вэ
Хол зам туулж, олон хотоор, өндөр өртөгтэй аялал хэдий ч аль болох хямд зардлаар тав тухтай байхаар маршрутаа төлөвлөсөн. МИАТ болон Аэромонголиа гэсэн хоёр нислэгийн сонголттой тул та алийг нь ч сонгох боломжтой. Алхдаггүй хүнд тохиромжгүй аялал.
Өдөр 1: Улаанбаатар – Токио – Осака
• Чингис хаан ОУНБ-аас 08:55 нисэж, Наритагийн нисэх буудалд 14:30-д бууна.
• Ачаагаа аваад Токио хот руу автобусаар явна.
• Токиогийг газар доорх хоттой танилцангаа оройн хоолоо иднэ.
• Шинкансэн-р Шинэ Осака руу явна.
• Буудалдаа бууж амарна.
Өдөр 2: Осака – Нара
Өглөөний цайны дараа Осака хотын аялал эхэлнэ:
• Цүтэнкаку цамхаг – хүсвэл гулсуураар гулсаж буух боломжтой.
• Дижитал урлагийн музей үзнэ.
• Шинэ Сэкай – хоолны гудамжаар алхаж, үдийн хоол иднэ.
• Гүрико самбар – Осакад ирснийг батламжлах алдарт гудамж.
• Осака цайз – Токугава, Тойотоми эрин үеийн түүхтэй танилцах.
• Буудалдаа бууж амарна.
• Өглөө, өдөр, оройн хоолтой.
Өдөр 3: Нара хот
Өглөөний цайны дараа Нарагийн аялал:
• Нара цэцэрлэгт хүрээлэн – зэрлэг бугатай зураг авах.
• Тодайжи сүм – дэлхийн хамгийн том модон барилга.
• Касуга Тайша сүм – түүхэн дурсгалт газар.1000 жил хүний гар хүрээгүй ой
• Хорюү-жи сүм – Японы хамгийн анхны дэлхийн өвд бүртгэгдсэн сүм.
• Осака хот руу буцаж буудалд бууна
• Өглөө, өдөр, оройн хоолтой
Өдөр 4: Киото хот
Өглөөний цайны дараа Киото хот руу явна:
• Араши уулын хулсан төгөл – Японы хамгийн гоёмсог гэрэл зургийн газруудын нэг.
• Алтан сүм – Японы түүх соёлын гайхамшигт дурсгалт газар.
• Японы уламжлалт цайны ёслолд оролцох, цай уух туршлага.
• Фүшими Инари – алдарт 1000 тори буюу сүмийн хаалга.
• Буудалдаа амарна
• Өглөө, өдөр, оройн хоолтой
Өдөр 5:Хуучин нийслэлээс шинэ нийслэл руу
Өглөөний цайны дараа аялал маань цааш үргэлжилнэ. Бид Кёото хотоос Шинкансэнд сууж Шинэ Ёкохама руу хөдөлнө. Японд ирсэн хүн байна даа Раамен идэхгүй байж яаж болох билээ. Бид шатаар буухад 1958 оны хотын өнгө төрхийг харах бөгөөд раамен музейг үзэж сонирхон өдрийн хоолыг энжоё хийх болно. Фүжи уулын ойролцоо халуун рашаантай газар бууна.
• Өглөө, оройн хоолтой
Өдөр 6: Фүжи уул – Токио
Өглөөний цайны дараа:
• Эртний сүрлэн дээвэртэй тосгон
• Ошино Хаккай
• Хунтай завиар зугаалах
• Аракураяма Сэнгэн цэцэрлэгт хүрээлэн
• Орой Токио руу буцна.
• Өглөө, оройн хоолтой
Өдөр 7: Токио • Скай Трий – Токиогийн хамгийн өндөр байгууламж. • Чөлөөт цаг – Шоппинг хийх боломжтой. • Өглөөний цайтай
Өдөр 8: Токио – Улаанбаатар
• Өглөөний цайны дараа ачаагаа бэлдээд Наритагийн нисэх буудал руу явна.
• Улаанбаатар руу нисэж аяллаа өндөрлөнө.
Бусад аялал
Шинэ мэдээ мэдээлэл

Япон улсад аялах гэж буй танд зориулсан зөвлөгөө
Япон улс нь аюулгүй, цэвэр, соёл өндөртэй орон боловчанх удаа зорих аялагчдад бэлтгэл дутуу бол[…]

Цахим виз мэдүүлгийн бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
Цахим виз мэдүүлгийн бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт






