Японы үзэсгэлэнт газрууд
Японы байгаль бол улирал бүртээ өөр өөр өнгө төрхийг харуулдаг амьд уран зураг юм. Цаст Фүжи уул, сакура цэцгээр чимэглэсэн хавар, намрын улаан шаргал өнгө, Зуны гүн ногоон ой, тунгалаг хөх тэнгис гээд сэтгэлд тод, үзэмжтэй давтагдашгүй сайхан байгалтай билээ. Уул, ой, далай, рашаан ус нэгэн дор оршиж, тайвшрал, гоо сайхныг мэдрүүлдэг нь Японы байгалийн онцгой сэтгэл татам чанар юм. Та бүхнийг бидэнтэй хамт аялна гэдэгт итгэж байна.



